Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ-ын Онцгой байдлын яам Монгол улсыг Байгал далайн бохирдолд “буруутгав”

  М.Даваадулам 2018-04-16 1271

Дэлхийн цэнгэг усны нөөцийн 20 орчим хувийг бүрдүүлдэг Байгал далайг Монгол улс бохирдуулсаар байна гэж Оросын Онцгой байдлын яам мэдэгдлээ. “Усны нөөцийг нь 200 гаруй их наяд ам.доллараар үнэлдэг Байгал нуурын экологийн нөхцөл байдал жилээс жилд “доройтож” байгаад хөрш зэргэлдээх орнууд буруутай. Монгол улсын нийслэлээс Сэлэнгэ мөрнөөр дамжин хөдөө аж ахуйн үйлдвэрийн бохир Байгалд цутгаж байна” гэсэн нийтлэл Оросын томоохон мэдээллийн агентлаг “РИА”-гийн цахим хуудсанд гарчээ.

Байгал далайн эрэг хавийн газар нутгийн бохирдол “онц аюултай” хэмжээнд хүрсэн гэж мэдээлж байсан. Эрэг хавийн газар нутгийн 60% “спирогира” гэх аюултай замгаар хучигджээ. Энэ нь дулаан хэмтэй, тогтмол устай газарт ургадаг замаг. Харин Байгал далайд өмнө нь ажиглагдаж байгаагүйг мэргэжилтнүүд хэлж байна.

25 сая жилийн өмнө үүссэн гэх дэлхийн хамгийн эртний, мөн хамгийн гүн, амьтны болон ургамлын баялаг зүйл төрөл идээшин ургадаг Байгал далайг 1996 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өв соёлын жагсаалтад багтаасан байдаг.

ОХУ-ын Байгаль орчны яам энэ оны 2-р сард Байгал далайн хамгаалалтын бүсийг арав дахин тэлэх санаачилгыг Засгийн газартаа хүргүүлжээ. Ингэснээр нийгмийн болон инженерийн дэд бүтцийн 160 гаруй байгууламж, 159 сууринг хамруулах юм байна.

Эх сурвалж: ria.ru

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан