Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Trans Russia-2018” олон улсын тээвэр ложистикийн үзэсгэлэн Москва хотноо эхэллээ

  Б.Оюун 2018-04-17 659

4-р сарын 17-ны өдөр ОХУ-ын Москва хотноо “Trans Russia-2018” олон улсын зам тээвэр, ложистикийн олон улсын үзэсгэлэн худалдаа үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Энэ жил 23 дэх удаагаа зохиогдож байгаа “Транс Russia” арга хэмжээнд МУ анх удаа оролцож байгаа юм. Өнгөрсөн 2017 онд МУ-ын Зам тээвэр, хөгжлийн яам БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсонолон улсын арга хэмжээнд оролцож байсан. Энэ удаагийн Москва хотноо болж байгаа арга хэмжээнд 2 дахь удаагаа оролцож байна.

“Trans Russia-2018” олон улсын үзэсгэлэнд дэлхийн 80 гаруй улс орноос 4,500-аад тээвэр ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож байна. Үзэсгэлэнгийн хүрээнд нийтдээ 27 үзэсгэлэнгийн павильон нээгдэж, тээвэр ложистикийн салбарын компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, бодлого чиглэлээ тодорхойлон, хамтын ажиллагааны цаашдын гэрээ хэлцлүүдээ хийхээр ажиллаж байна.

“Trans Russia-2018” олон улсын арга хэмжээн нь олон улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан гэрээ хэлцлүүд байгуулах, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, олон улсын оператор компаниуд нэг талбарт хуран цуглаж цаашдын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны бодлого чиглэлээ тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ болдог юм.

Москва хотноо зохион байгуулах “Транзит Russia” олон улсын чуулганд гурван улсын зам тээврийн яам, төмөр замын байгууллагууд, тээвэр зуучлалын компаниуд, хил гаалийн албаныхан, нефть, нүүрсний салбарын төлөөлөл гэхчлэн олон талт албаны хүмүүс оролцох юм. Монголын талаас Москвагийн чуулганд авто тээвэр, төмөр зам, далайн тээврийн газар, агаарын тээвэр болоод тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд оролцоно.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө