Сайхан ч биетэй, сайхан ч хоолойтой Э.Агиймаа хэсэг нам гүм байна. “Lonely night”, “Луйврын хот” киноны дуугаа залуусын хит болгож чадсан дуучин бүсгүй "Никитон" хамтлагийн дуучин Баачкагийн төрсөн дүү Төрөө гэх залуутай гэр бүл болж, уран бүтээлээсээ түр холдон, нам жим амьдрах болсон. Харин энэ удаа тэр “Сare Cella” салоны нээлтэд ийм стиль бүрдүүлэн ирсэн гэнэ. Хар өнгөний тансаг имидж түүний үзэсгэлэнг улам гоо болгож, арга хэмжээг чимсэн гэнэ шүү. Дуучин бүсгүй рүү бүх л камер чиглэж, ёстой л түмний анхаарлын төвд орсон юм байх аа...
Эх сурвалж: Гранд сэтгүүл