Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Болливүүдийн од Салман Хан 5 жилийн ял сонслоо

  М.Энхтүвшин 2018-04-17 2423

Болливүүдийн од Салман Ханыг одоогоос 20 жилийн өмнө ховордсон гөрөөс агнасан хэрэгт буруутгаж, 5 жилийн ял оноолоо.

Энэтхэгийн Ражастан мужийн Жодпур хотын шүүх мөн Салман Ханд 10,000 рупий буюу 154 ам.долларын мөнгөн торгууль ноогдуулжээ.

Салман Хан нь Ражастан мужид кино зураг авалтаар саатахдаа улаан номонд орсон хоёр ч гөрөөс агнасан бөгөөд энэ хэрэгт өөр дөрвөн ч жүжигчин хамсаатнаар татагджээ. Өдгөө 52 настай Хан шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй.

Гэхдээ Салман хамгийн багадаа хэд хоногийг торны цаана өнгөрүүлж болзошгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

1998 онд “Hum Saath Saath Hain” кино зураг авалтын үеэр хулгайн ан хийсэн нь түүний холбогдсон дөрөв дэх гэмт хэрэг болсон бөгөөд 2006 оны шүүх хурал дээр хоёр хэрэгт ял шийтгүүлсэн түүний хэрэгт тус тусад нь нэг жил болон таван жил хорих  ял оноожээ. Ражастаны дээд шүүх 2016 онд хоёр хэргийг хоёуланг хэрэгсэхгүй болгосон байна. 

1998 онд хулгайн ан хийж, зөвшөөрөлгүй зэвсэг биедээ хадгалсан  хэрэгт буруутгагдсан боловч 2017 онд түүний гурав дах хэрэг цагаатгагдсан. Гөрөөсөө дээдэлдэг Бишноя нутгийнхан түүнийг хулгайн хэргээр орон нутгийн шүүхэд өгчээ.

Гэвч шүүхийн шийдвэрийг Засгийн газар давж заалдан гомдол гаргасан байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан