Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Бүс хоорондын стандартчиллын холбооны чуулган зохион байгуулагдлаа

  Ш.Бат-Эрдэнэ 2018-04-19 798

 Манай улсад Бүс хоорондын стандартчиллын холбооны чуулган 2 удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ хурлаар дэлхийн худалдааны байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэлд нийцүүлэн стандартчилалын талаарх шинэ тогтолцоо эрх зүйн орчныг бий болгоход хэрхэн ажиллах талаар ярилцлаа

Гадны улс оронд шинээр стандарт батлахад олон нийтэд танилцуулах ажлыг зохион байгуулж, төрөөс энэ ажилд анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл сурталчилгааны ажлыг сайн зохион байгуулж үүний үр дүнд иргэд ч мэдээлэлтэй болдог. Харин манай улсын хувьд санхүү, төрийн оролцооноос үүдэж энэ асуудал удаашралтай явагдаж байна. Энэхүү асуудалд бид хэрхэн анхаарч ажиллах талаарч бүс хоорондын стандартчиллын холбооны чуулганы үеэр ярилцлаа. 2 өдрөө үргэлжилж байгаа чуулган мэдээллийн аюулгүй байдлын сэдвийн хүрээнд үргэлжиллээ.

Анх 1991 онд Турк улсад зохион байгуулагдсан чуулга уулзалтаас Бүс хоорондын стандартчиллын холбоог байгуулах санал гарсан. Тус байгууллагын гишүүн орнууд шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, батлагдаж байгаа стандартуудаа нэгтгэхэд өнөөдрийг хамтран ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө