Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Дуут дохиог зөв хэрэглэж суръя

  М.Уянга 2018-04-20 17152

Нийслэл хотын иргэн та утааны бохирдол гэж сонссоноос биш дуу чимээний бохирдол гэж сонсож байсан уу? Энэ нь юуг хэлж байгаа вэ гэвэл жолооч нарын хөгжим тоглож байгаа мэт дуут дохио буюу сигналын чимээг хэлж байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрэмд дуут дохиог зөвхөн аюул ослоос урьдчилан сэргийлэх болон хөдөө замд урдах машинаа гүйцэд түрүүлэхийн тулд анхааруулах зорилгоор хэрэглэнэ гэж заасан байдаг.

Гэтэл энэ дүрэмд жолооч нар маань өөрсдөө нэмэлт дүрмүүд оруулсан бололтой. Ногоон гэрэл аслаа хурдан хөдөл, зам хөндлөн гарч байгаа иргэдийг түргэн явуулах, шөнө дунд хааж тавьсан машиныг дуудах гэж амарч байгаа хүмүүсийг цочоож сэрээх,уураа гаргах хэрэгсэл, нэгнээ дуудах дохио гээд яаж л бол яаж хэрэглэж байгаа юм. 

Манай жолооч нар энэ мэт үйлдлэс төвөгшөөдөг хэдий ч дараа нь өөрөө энэ үйлдлээ гаргаад л явдаг. Уг нь аль болох бусдад төвөг уадахгүй, сигнал дарахаас өөр аргаар асуудалыг шийдэх боломж үргэлж байдаг.

Хөл хөдөлгөөн ихтэй нийслэл хотод амьдарч байгаа иргэдийн стрессний хэмжээ дээд зэрэгт байгаа нь маш их дуу чимээ буюу машины сигналнаас болж байгаа гэж сэтгэл мэдрэлийн эмч нар хэлдэг. Мөн нялх хүүхэд гэнэт цочимтгой болох, хэнгэрэг хагарах, хөгшин настай хүмүүс зүрх нь өвдөх гэх зэрэг хор хөнөөл их бий.

Хамгийн энгийн асуудал нь шөнө дунд айлууд нойрсож байх үеэр сигналаа хангинуулж сэрээх. Өдөржин дуу чимээнд ядарсан хүмүүс гэртээ ирээд тайван амрах байтал гадаах хэдэн машины сигналд дахиад л бухимдана.

Иргэд ээ багахан ч болов стрессгүй нийгмийг бүтээж соёлжъё!

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан