Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Хаянхярваа: Энэ ондоо багтааж үндсэн хуульд өөрчлөлт оруулна

  М.Ариунжаргал 2018-04-23 1143

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Бүлгийн хуралдаанаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг цаашид хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ ондоо багтаана гэж бүлгийн дарга онцоллоо

 УИХ-н гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар судлан ажиллаж байгаа. Монгол ардын намын бүлгийн өнөөдрийн хуралдаан дээр ажлын хэсэг мэдээлэл өгсөн байна. Улмаар бүлгийн гишүүдийн олонх нь энэ удаагийн чуулганаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эцэслэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн хүрээнд нийт 300 гаруй мянган саналыг нэгтгэж гол зүйлүүдэд судалгаа хийн ажиллаж байгаа юм байна.

 Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд засаглалын хэлбэрээ тодорхой болгох ёстой гишүүд цөөнгүй байгаа. Үүнээс үүдээд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж эхлэхэд хуулийн өөрчлөлтөөр ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэж байна гэх мэдээлэл цацагдаж эхлэсэн. энэ асуудал дээр бүлгийн дарга байр сууриа илэрхийллээ

Харин ардчилсан намын зүгээс засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудлыг өнөөдөр хөндсөн. Уг асуудлаар бүлгийн даргаас тодруулахад тийм асуудлыг сонсоогүй. Ардчилсан нам ямар үндэслэлээр ийм асуудал тавьж байгааг мэдэхгүй байна гэсэн юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан