Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Алтай констракшн" ХХК-ийн Саруул хорооллын барилгаас хүн унаж нас барсан хэрэг гарлаа

  Т.Бадамханд 2018-04-23 2962

Барилгын норм стандарт алдагдаж осол гарч, эрдэнэт хүний амь эрсдэх явдал буурахгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Саруул хорооллын кран унасан хэрэг гарсан бол компанийн ажилтан 9 давхараас унаж амь эрсдсэн хэрэг дахин гарлаа. Алтай констракшны барьж буй Саруул хорооллын барилгад ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагыг удаа дарааллан хүргүүлсэн байна.

Хэргийг тодруулвал: Энэ сарын 22-ны өдөр баригдаж байсан барилгаас хүн уналаа гэсэн дуудлагыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Саруул хорооллын барилга дээр очиж хэргийн газрын үзлэг хийжээ.  Хохирогч 41 настай, эрэгтэй Ч гэгч байсан бөгөөд барилгын хогийг цэвэрлэх явцдаа 9 давхараас унаж амиа алдсан байдалтай байсан байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө