Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Таксийг нэгдсэн журманд оруулъя!

  М.Уянга 2018-04-23 1349

Хөгжилтэй бусад улс оронд такси үйлчилгээ нь хууль, дүрмээрээ зохицуулагдаж тусгайстандартын дагуу буюу нэгдсэн нэг өнгөтэй, тоолууртай, жолоочийн зориулалтын хувцас, GPS буюу зам заагчтай, цэвэрхэн тохилог, унших сонин сэтгүүл бүр заримд нь цэвэр ус хүртэл байдаг байна.

Жишээлбэл манай хойд хөрш Оросд такси үйлчилгээ нь хоёр төрөл байдаг ба нэг нь жигд шар өнгөтэй зэрэглэл, үнийн хувьд арай өндөр байдаг бол нөгөө нь манайхаар хувийн гэгдэх боловч бүгд тусгай аплекешнд бүртгэгдсэн байдаг ба цаанаас тогтоож өгсөн үнээр үйлчилдэг байна.   Харин манайд такси үйлчилгээний хэдхэн компани байдаг ч цөөхөн тооны автомашинтайгаас ч  тэр юм уу иргэд бид ихэвчлэн хувийн буюу халтуур хийж байгаа хүмүүсийн унаагаар үйлчлүүлж байна.

Тэдний заримд нь харилцааны соёл гэж юу ч байхгүй маш бүдүүлэг жолооч нартай та олон таарсан байх аа. Хүнд үйлчилж байж бүхэл мөнгө задлахгүй өөрөө задлуулж ир гэнэ. Эсвэл аманд орсон мөнгөө хэлнэ. Нэг километрийн зайд 2 км ийн мөнгө нэхнэ. Орой үдшийн цагаар бүр ч үнээ нэмчихдэг. За тэгээд яагаад ийм гардаг билээ гээд маргаан үүсч эхэлж байгаа юм.  Очих гэж байгаа газрын үүдэнд биш түгжрэлтэй байна энд буучих гэж замын нөгөө талд эсвэл наана нь буулгачихдаг.

Уг нь манайд такси үйлчилгээний хэд хэдэн компани байдаг.Албан ёсны бүртгэлтэй, стандартын дагуу, километр, мөнгөн дүнгийн заалттай мөн аюулгүй байдалаа бодсон ч очих газар буух эзэнтэй газараасдуудлагын 1000 төгрөгөө нэмж төлөөд суучихвал амар. Гэвч тэд нар нь зам дээр гар өргөхөд хэзээ ч зогсдоггүй. Дуудлага өглөө гэхэд хааяа аз таарвал ирээд, ирэхгүй бол хувийн халтуурны таксинд суухаас өөр аргагүй байдалд орж байгаа юм.

Хувиараа таксинд явж байгаа иргэд харилцааны соёлтой байж, километрийн заалтын дагуу бодит үнэн мөнгөн дүнгээ авч байх хэрэгтэй. Хэрэв энэ байдлаас ангижирахгүй бол шийддэг газрууд нь  ажлаа хийж таксийг стандартад нийцсэн нэг журамд оруулж өгөхийг шаардаж байна. 

Таксины жолооч нараа соёлжъё.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө