Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“ТРАНЗИТ МОНГОЛ -2018” форум Москва хотноо амжилттай боллоо

  М.Ариунжаргал 2018-04-23 759

 Өнгөрсөн онд хятадын нийслэл Бээжин хотноо Транзит Монгол форумыг зохион байгуулсан. Үүний үр дүнд төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг 26,79 хувиар өсгөсөн байна. ТиймээсТранзит тээврийн үйлчилгээг олон улсад сурталчилан танилцуулах зорилгоорТранзит Монгол 2018 форум Москва хотноо амжилттай зохион байгуулжээ

Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам, Зам тээврийн яам хамтран 2017 оноос Транзит Монгол цуврал форумыг зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд орон улсын болон хөрш орнууд тээврийн салбарын асуудлыг эрчимтэй хэлэлцэж, томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа нь манай улсын төмөр замаар ачаа тээвэрлэх боломжийг нэмэгдүүлж байна. Тухайлбал 2017 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо мөн гурван улсын хамтарсан чуулган амжилттай болж байжээ.

Бээжинд болсон арга хэмжээний үеэр төмөр замын салбарын бодлого түлхүү яригдаж, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхжин, төмөр замаар нэвтрэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлсэн олон чухал шийдвэр гаргаж байжээ. Харин өнгөрсөн өдрүүдэд москва хотноо зохион байгуулагдсан транзит монгол 2018 форумаар олон чухал зүйлүүдийг хэлэлцсэн гэлээ

“Транзит Монгол”- 2018 форумын үеэр Хятад, Монгол, Орос, Европыг холбосон коридор байгуулахын зэрэгцээ ачааны хэмжээг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг зохицуулах механизмыг бий болгох асуудлаар санал солилцжээ. Мөн гурван улсын практик хэрэглээ, хамтын ажиллагааг үндэслэн зах зээлийн боломжийг судалж, "Бүс ба Зам"-ын инженерийн загварыг бий болгох нь нэн чухал” гэдгийг талууд онцолсон байна. харин транзит монгол 2019 форумыг ирэх жил Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан