Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Дорнод аймаг 80 мянга дахь иргэнээ өлгийдөн авчээ

  Д.Отгонсүрэн 2018-05-16 6226

Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнээ өлгийдөн авлаа. Тус аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн малчин н.Мягмар, х.Эрдэнсувд нарын гэр бүлд гурав дахь хүү нь ээждээ дархан бэр цол дагуулан мэндэлжээ. Бяцхан иргэн болон түүний гэр бүлд аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж баяр хүргэж, 80 мянга дахь иргэнийг батламжилсан дурсгалын зүйлсийг гардуулан байна.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн малчин Мягмарынх 2 болон 4 насны 2 хүүтэй 80 мянга дахь иргэн тус айлын 3 дахь хүү болон мэндэлж байгаа юм. Гэрийн эзний хүсэлтээр ирсэн зочид болон гэр бүлийнхнээс нэр бичүүлэн, Монгол уламжлалын дагуу будаанд шигшиж Дарханбат хэмээх нэр өгчээ. Мөн сумын удирдлагуудын зүгээс 80 мянга дахь иргэнд 8 сая төгрөг бүхий хадгаламжийг бэлэглэсэн байна.  Түүнчлэн хүүг өсгөн хүмүүжүүлхэд сумын зүгээс дэмжлэг үзүүлхээ илэрхийлжээ.

Дорнод аймгийн 80 мянга дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн 10-ны өдөр 5 эх амаржээ. 80 мянга дахь иргэний үе чацуутнуудад мөн батламж өгч, мөнгөн дүн бүхий хуримтлалыг  бэлэглэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө