Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

"Ирээдүйд" үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн их байгааг шалгалтаар илрүүллээ

  Т.Бадамханд 2018-05-16 998

НМХГ-ын гаалийн хяналтын бүсэд хийсэн шалгалтаар цөөнгүй зөрчил дутагдал илэрсэн байна. Тухайлбал экспорт импортын хүнсний бүтээгдэхүүнийг буруу тээвэрлэсэн, хадгалсан мөн ирээдүйд үйлдвэрлэгдсэн он сартайгаар худалдаанд гаргасан зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 3100 гаруй аж ахуйн нэгжийн 120 гаруй мянган тонн, 448 ширхэг түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавьж 33 зөрчил илрүүлж 38 сая төгрөгийн шийтгэл оногдуулсайн байна. Тухайлбал Энэтхэг улсаас тусгай зөвшөөрөлгүй эм импортлох лицензгүй Монгол улсад бүртгэлгүй 4 нэр төрлийн 376 мянган төгрөгийн эм, Нидерланд улсаас Монгол улсад бүртгэлгүй 6 нэрийн 14,6 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн Польш улсаас оруулж ирсэн 1,9 кг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирснийг шалгалтаар илрүүлсэн байна.

Тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон Видан ХХК-ийн 19,8 тонн 59,4 сая төгрөгийн, 15 тонн, 45 сая төгрөгийн алимыг хураан авч устгалд оруулсан байна. Үүнээс гадна чанар аюулгүй байдал хангаагүй 13 нэр төрлийн 7,6 тонн, 5320 ширхэг нийт 114 сая төгрөгийн дарсыг илрүүлж устгалд оруулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө