Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Г.Занданшатар: Оюутолгойн 34 хувийн зээлийн хүүг бууруулах асуудлаар зөвшилцөж байгаа

  М.Ариунжаргал 2018-05-16 684

Оюутолгойн гэрээг тойрсон олон асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Ерөнхий сайд нарын баривчилгаа, татварын асуудал, ТУЗ-ийн гишүүдийн ажиллаж байгаа байдал гээд шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна. Харин 2019 онд томоохон төслүүдээ хөдөлгөж эдийн засгийн эргэлтэнд оруулна гэж төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Гэвч томоохон төслүүдийг хөдөлгөх нэрээр Оюутолгой компаниас эхлээд өнөөдөр асуудал дагуулж байна. Тиймээс энэ асуудалд анхаарах хэрэгтэй гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гишүүд хэлж байлаа. Оюутолгой компаниас улсын төсөвт жилд дунджаар 140-180 тэрбум төгрөг ордог бол, нийгмийн даатгалын шимтгэлтэй нийлээд 200 гаран тэрбум төгрөг ордог юм байна. Гэвч татварын ерөнхий газраас 2013-2015 онд төлсөн татварын дүнд аудитын шалгалт хийж 155 сая долларын татварын зөрчлийг нөхөн төлүүлэх акт тавьсан. Татварын асуудал болоод Монголын тал 34 хувиа зээлж авсан хүүг бууруулах хэрэгтэйг хэлж байлаа.  Ажлын хэсгийн дүгнэлт гартал Оюутолгой компаний асуудлыг улс төржүүлэхгүй байх хэрэгтэй гэх гишүүд байсан юм. Үүнээс гадна оюутолгой компанид монголын талын 34 хувийг төлөөлөн удирдах зөвлөлд гурван гишүүн байдаг. Сүүлийн үед тус гурван гишүүнийг солих асуудал яригдаж эхлэсэн. Өчигдөр уул уурхай хүнд үйлдвэрийн сайд ч Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд төлөөллийн салбараас оруулах хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан