Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төгсөлтийн баяр тэмдэглэхдээ согтууруулах ундаанаас татгалзахыг уриалж байна

  Т.Бадамханд 2018-05-16 1580

 Хэдхэн хоногийн өмнө Дархан-Уул аймгийн 5-р ангийн сурагчид эрдмийн баяраа тэмдэглэн зугаалж яваад осолдож олон хүүхэд бэртсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ бол хонхны баяр тэмдэглэх нэрээр аялаж зугаалах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сануулсан томоохон сургамж. Төгсөх ангийн оюутан сурагчид эрдмийн баяраа тэмдэглэж амралт зугаалгаар явахыг хориглосон шийдвэрийг салбарын сайд гаргасан байдаг. Өнөөдөр нийслэлийн цагдаагийн газар болоод монголын оюутны холбоо хамтарсан мэдэгдэл хийж эрдмийн баярыг согтууруулах ундаагүйгээр жинхэнэ эрдмийн баяр гэдэг утгаар нь тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.

Төгсөлтийн баяр тэмдэглэх санаачлагийг ангийн багш сурагч, эцэг эхийн төлөөлөл гаргадаг. Их хэмжээний мөнгө хурааж түүгээрээ амралт зугаалгаар явдаг ч ахлах ангийн, төгсөх курсийн оюутнуудын хувьд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь элбэг байдаг. Энэ байдлыг таслан зогсоож олон эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэхэд эцэг эх багш нарын үүрэг оролцоо их байгааг мэдээллийн үеэр албаныхан онцолж байлаа. Энэ сарын 12-ны өдөр гэхэд ХУД-ын төгсөх ангийн 30 гаруй сурагчийг тээвэрлэж явсан автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг цагдаагийн байгууллага тогтоожээ.  

Энэ жилээс эхлэн эрдмийн баярыг сурсан мэдсэнээ эцэг эх багш нартаа тайлагнасан өдөрлөг байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхийг Монголын оюутны холбоо болон цагдаагийн байгууллагаас уриалж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө