Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө энэ сард төлөх шаардлагатай

  Д.Отгонсүрэн 2018-05-17 320

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөхөд ердөө 3 минут л хангалттай боллоо. Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар нэвтэрч, QPay үйлчилгээг ашиглан төлөх боломжтой болсон. Татвар төлөгч та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайнаар хэрхэн төлөх тухай зааврыг доорхи холбоосоор дамжуулан харна уу.

Холбоос: https://www.facebook.com/capital.city.tax.department/videos/830417500485129/

Албан татвар, төлбөр төлсөн баримт таны и-мэйл хаягруу автоматаар илгээгдэх бөгөөд татвар төлөгч та тухайн баримтыг хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хавсаргана. Ингэснээр банкинд дугаарлах, татвар хураах цэгт очин тамга даруулахаар очихгүй цаг заваа хэмнэх боломжтой юм.

Хэрэв Та онлайнаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон банкинд албан татвар, төлбөрөө төлж, төлсөн баримтаа өөрт ойр байрлах татвар хураах дурын цэгт очин тамга даруулан баталгаажуулаарай гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Татвар хураах цэгүүд

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:00 - 17:00
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 19:00

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 - 17:30
Бямба, Ням : Амарна


 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан