Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"Глоб кредит" ХЗХ-ны хохирогчдыг шинэчлэн бүртгэж хохирлыг барагдуулна гэлээ

  М.Ариунжаргал 2018-05-17 3165

Одоогоос 12 жилийн өмнө томоохон хадгаламж зээлийн хоршоод дампуурлаа зарлаж байсан. Тэр үед "Глоб кредит" хадгаламж зээлийн хоршоогоор үйлчлүүлж байсан 1226 иргэнийг хохироосон хэргээр тус хоршооны дарга Ж.Мэндбаяр ял сонссон юм. Гэвч түүнийг ял эдлэж байх хооронд хоршоонд хуримтлагдсан хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулж, хууль бусаар дуудлага худалдаа хийн үнэгүйдүүлсэн байна. Тухайлбал Глоб кредитэд үнэлгээ хийхдээ хөрөнгийг нь хоёр дахин бууруулж үнэлсэн байжээ. Глоб кредитийн хөрөнгөд үнэлгээ хийсэн асуудлыг захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол гаргаснаар хүчингүй болгуулсан байна. 4,3 тэрбумаар үнэлсэн хөрөнгөө ахин үнэлүүлэхэд 21 тэрбум төгрөг болсон байна. Тиймээс Глоб кредитийн хохирогчдийг шинэчлэн бүртгээд хохирлыг нь барагдуулна гэдгээ хэллээ. Гэвч тухайн хоршооны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, хууль бусаар захиран зарцуулсан үйлдлийг шүүхээр шийдвэрлэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа юм байна. Тиймээс хуульд нэг удаагийн өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг Улсын их хурал, Засгийн газарт хүргүүлж байгаа гэлээ. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө