Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Орон сууц дундуур түргэн тусламжийн машин явах зай алга

  М.Уянга 2018-05-19 3575

 Улаанбаатар хотын орон сууцнуудад автомашины зогсоол бүрэн шийдсэн байр, хотхон ховор. Хуучны байруудад зогсоолын талаар яриад ч хэрэгггүй. Ялангуяа 3, 4-р хорооллын урдах замд хэдхэн зогсоол бий ч  хүрэлцдэггүйн улмаас иргэд автомашинаа нэг талын урсгалаа хааж байрлуулах нь энгийн үзэгдэл болж.   Тэгэхээр нэг л урсгалтай болсон замд авто машинууд хоорондоо зөрөх гэж багагүй хугацаа, самбаачлага, тэвчээр шаардагддаг байна. За тухайн орчны  иргэд зохицоод яваад сурчихсан байж. Тэгвэл түргэн тусламжийн машинууд ирвэл автомшинаар дүүрсан замын хаагуур нь явах вэ? Нилээд наана нь буугаад тухайн байр луу гаа гүйдэг гэж түргэн тусламжийн эмч нар ярьж байна.    

   

Хэрэв танай гэр бүлийн нэг гишүүн өвдөөд түргэн дуудвал, таны байрныхаа гадаа зам дагуу байрлуулсан автомашинаас чинь болж зам түгжирч түргэн тусламжийн автомашин явах боломжгүй болчихвол та яах вэ? Хүний амь минут секунд тутамд хэмжигддэг шүү дээ.

Хэдийгээр авто зогсоол ховор байгаа ч жолооч нар аа бусад иргэддээ төвөг удалгүй, ядаж түргэн тусламж, гал команд гэх албаны шуурхай ажилтай автомашиныг явуулах зай гаргаж ухамсартай байцгаая. Та энэ үйлдлээрээ иргэдийн амь нас, эд хөрөнгийг ч хамгаалах үндэс болно.

Зөв санаа сэтгэлтэй хүний зам мөр нь заяамал тэгш дардан байдаг шүү дээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө