Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол эм импекс концерны хамт олон "Улаанбаатар марафон" арга хэмжээнд нэгдлээ

  Б.Уянга 2018-05-19 1314

Улаанбаатар хотыг олон улсад сурталчилах, нийслэлийн иргэдэд биеийн тамир, спорт идэвхтэй хөдөлгөөн түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улаанбаатар марафон олон улсын гүйлт болж өнгөрлөө.  Арга хэмжээнд Монголын хангамжийн салбарын ууган байгууллага болох Монгол эм импекс концерны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оролцож эрүүл мэндийн боловсролыг дэмжих, эрүүл аж төрөх хэвшил , идэвхитэй хөдөлгөөнд иргэд, олон нийтийг уриаллаа.

Монгол эм импекс концерн энэ онд 95 жилийн ойгоо угтаж байгаа юм. Тиймээс  эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, болзошгүй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж, энэ чиглэлийн олон нийтийн ажлуудад тогтмол оролцдог. Тухайлбал Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд элэгний С Вирусийн эсрэг Ледвир эмийг эмчилгээнд нэвтрүүлж 10 мянга гаруй хүн аюулт өвчнөөсөө ангижраад байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан