Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төл малын бойжилт 98 хувьтай байна

  Т.Бадамханд 2018-05-19 1478

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн малчин Ганболд 20 орчим жил мал маллаж байна. Эднийх 1300 гаруй малтай. Малынхаа үүлдрийг сайжруулан, нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэхийн тулд сайн үүлдрийн хээлтүүлэгч авсан нь ч үр дүнгээ өгчээ. Тухайлбал 2001 онд нэг ямаанаас 180 грамм ноолуур авдаг байсан бол одоо 400-900 грамм авдаг болжээ. Хөвсгөл аймаг энэ жил 810 мянга гаруй малыг боом галзуу, листериоз, дуут хавдар зэрэг 17 нэрийн халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад хамруулахаар төлөвлөж байна. ”Мөрөн хатантуурай” компанитай гэрээ байгуулан нэг үхрийг 200, нэг богийг 150 төгрөгөөр тарьж байгаа юм байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хөвсгөл аймгийн малын тоо толгой 50 хувиар буурсан байна. Үүнд малын зүй бус хорогдол, өвчтэй малыг зориудаар устгасан нь нөлөөлж байна. Өнгөрсөн онд 5 сая 300 орчим мал тоолуулжээ. Өнөөдрийн байдлаар 1,5 сая гаруй эх мал төллөж төл бойжилт 98 хувьтай байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан