Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөвсгөл аймагт 16 удаагийн гал түймэр гарчээ

  Т.Бадамханд 2018-05-19 1737

Хөвсгөл аймаг хуурайшилтын нэн аюултай зэрэглэлтэйд тооцогдож байна. Ийм үед Хатгал тосгонд Гал унтраах,  аврах анги шинээр байгуулсан нь түймрийн голомтод шуурхай очиж унтраах боломжтой болжээ. Шинээр байгуулагдах ангиуд тухайн нутаг дэвсгэр болон хил залгаа сумдад хүрч ажиллах юм. Он гарсаар 16 удаа ой, хээрийн түймэр гарч давхардсан тоогоор 709 хүн ажиллажээ. Шадар сайдын ажлын хэсгийн дараагийн танилцсан ажил бол мах сүүний чиглэлийн фермер байлаа. Д. Дамдинсүрэнгийнх 2009 онд Төв аймгийн Батсүмбэр,  Борнуураас үхэр авч фермерийн аж ахуй эрхэлж эхэлсэн байна. Вакцинжуулалтад цаг хугацаанд нь тогтмол хамруулдаг учир нэг ч мал нь өвчлөөгүй байна. Мал аж ахуй эрхлэгчид техник тоног төхөөрөмжөө хөнгөлөлттэй зээлээр авбал өвс тэжээлээ өөрсдөө бэлдэх боломжтойг фермерүүд хэлж байна. Мал маллаж буй иргэд бэлчээрийн даац хэтэрсэн, ундны ус хомсдож байгааг учирлаж байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан