Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Нэг дүрэм зөрчвөл, дахин өөр дүрэм зөрчих үндэс болно

  М.Уянга 2018-05-21 5926

Манай улс уг нь замын хөдөлгөөний хатуухан гэж хэлж болохоор дүрэмтэй улс. Гэвч иргэд нь ягштал биелүүлэх нь учир дутагдалтай. Дүрэм зөрчсөн үйлдэл бараг л уулзвар, зам болгон дээр өдөр бүр гардаг. Нэгдүгээр эгнээнд байршуулсан автомашинуудыг ачаад, дүрэм зөрчсөнийг нь камераар шүүж, торгууль бичээд ч нэмэр алга.Жолооч нар торгууль, бензин, автомашины эд ангид хамаг мөнгөө зарцуулдаг гэлцэнэ. Гэсэн хэдий ч дүрэм зөрчиж торгууль төлсөөр. Хамгийн түгээмэл зөрчигддөг замын хөдөлгөөний дүрмийн тоондүргэлжилсэн цагаан шугам давж эргэх яалтчгүй орно. Уг нь үргэлжилсэн цагаан шугам нь эсрэг урсгалаас тусгаарлахаас гадна, тасархай зураас биш л бол давж эргэхийг хориглоно гэсэн дүрэмтэй. Үүнээс болж гарч болох эрсдэл нь шүргэлцэж, мөргөлдөх энүүхэнд. Цаашлаад их хэмжээний хохиролтой осол аваар, иргэд жолооч нар өөрсдөө хүнд, хөнгөн бэртэх гээд асуудлууд гарсаар л байна.

Бас нөгөө талаас цагаан шугам давж эргэхээс өөр аргагүй хэд хэдэн замууд байдаг. Буцаж эргэх уулзвар нь маш хол байдгаас гадна тухайн эгнээ  түгжирчихсэн байвал жолооч нар цагаан зураас давж эргэж, улам тухайн замыг түгжрүүлэн бусдадаа дарамт болдог байна.Нэг удаа дүрэм зөрчих нь цаашлаад өөр дүрэм зөрчих үндэс болдог. Тиймээс жолооч нар нь ч ухамсраараа дүрэм зөрчихгүй, холбогдох байгууллага нь ч тухайн асуудалтай байгаа замуудыг мэдэрч, тасархай зураастай болгохыг иргэд хүсч байгааг онцлоё.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан