Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЦЕГ-ын хамгаалалтын газрын алба хаагчид "Байгалиа хамгаалъя" аянд нэгдлээ

  Ч.Доржбат 2018-05-21 1292

Хууль зүй дотоод хэргийн яам, БОАЖЯ, Уул уурхайн яам, ЦЕГ зэрэг байгууллагууд хамтран “Байгалиа хамгаалья” аяныг 21 хоногийн турш Улсын хэмжээнд явуулж байгаа. Энэ аяанд ЦЕГ-ын хамгаалалтын газрын  Дипломат байгууллага, банк хамгаалах хэлтсийн алба хаагчид #БАЙГАЛИА_ХАМГААЛЪЯ" аянд нэгдэж Туул голын эргийг цэвэрлэлээ. Мөн нийт иргэд, олон нийтийг аянд нэгдэхийг уриалсан юм. 

Мөн өнөөдөр  ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах албаны эргүүл хамгаалалтын газрын албаны 300 гаруй алба хаагчид “Байгалиа хамгаалъя” аянд нэгдэж байгаа илэрхийллээ. Тэд яг одоо эхэлье, байгалиа хамгаалъя самбарт зурагаа татуулж олон нийтийг мөн уриалж байна.

ЦЕГ-ын газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах албаны эргүүл хамгаалалтын газар дотроо 5 хэлтэстэй. Дээрх хэлтсийн 300 гаруй алба хаагчид бүгд байгалиа хамгаалъя аянд нэгдэж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан