Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хүүхдийн тоглоом эвдэрч, 4 хүүхэд бэртлээ

  Ш.Бат-Эрдэнэ 2018-06-13 3244

    Өнөөдөр 15 цагийн орчимд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоом эвдэрч хүүхэд гэмтсэн гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.Дуудлагын дагуу НМХГ-аас болон цагдаагийн байгууллагаас газар дээр нь шуурхай арга хэмжээ ажилласан.

“САНСРЫН ХӨЛӨГ” ГЭХ ТУС ТОГЛООМ НЬ НИЙТДЭЭ 8 ХҮҮХЭД СУУХ БОЛОМЖТОЙ. ЭНЭ ХЭРЭГ ЯВДЛААС ҮҮДЭЖ 4 ХҮҮХЭД ГЭМТЭЖ БЭРТСЭН

  Эдгээр хүүхдүүдийг ГССҮТ-рүү авч явжээ. 

 Тоглоом юунаас болж эвдэрсэн талаар урьдчилсан дүгнэлт гараагүй байна.

 

Энэ талаарх мэдээллийг маргааш мэдээлэх болно гэдгийг НМХГ-аас мэдэгдсэн. Бид тоглоомын насжилт болоод хэрэг явдал юунаас болж гарсан бэ гэдгийг үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Гүйцэтгэх захирлаас тодруулсан юм.

Дээрх хэрэг явдлаас үүдэж 9-14 насны 4 хүүхэд бэртсэн.

ТАРХИНЫ ДОРГИЛТТОЙ ЗӨӨЛӨН ЭДИЙН ГЭМТЭЛТЭЙ БАЙНА ГЭДГИЙД ГССҮТ-ИЙН ХҮЛЭЭН АВАХЫН ЭМЧ ХЭЛЖ БАЙНА

Бэртсэн 4 хүүхдийн 2 нь Эрдэнэт хотоос иржээ

  Эрдэнэт хотод хүүхэд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин дутмаг, хүүхдийн тоглоом хүрэлцээгүй учир хүүхдээ тоглуулахаар нийслэлийг зорьсон ч  ийнхүү гэмтжээ.

 Зуны амралт эхэлсэн учир хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх ганц газар болох үндэсний соёл амралтын хүрээлэнг зорьдог. Гэтэл урдаа барьдаг тоглоомын газарт хүүхдүүд бэртсэн гэх асуудал тасрахгүй байна.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө