Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Мүн Жэ Ин: “БНАСАУ, АНУ-ын лидерүүдийн уулзалт цөмийн дайнаас сэргийлж чадлаа”

  М.Даваадулам 2018-06-14 1769

БНАСАУ, АНУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалтыг өндөр үр дүнтэй явагдсаныг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэмдэглэлээ. Үр дүнг нь “том амжилт” гэж тодотгож байна. Хоёр улсын лидер нүүр тулан уулзсанаар, дэлхий дахин цөмийн дайны аюулаас зайлсхийж чадлаа гэдгийг Мүн Жэ Ин Ерөнхийлөгч онцоллоо.

АНУ, БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний анхны уулзалтын үр дүнг дэлхий нийт янз бүрээр дүгнэж, үнэлгээ өгч байна. Энэ уулзалт дэлхий дахиныг, тэр дундаа АНУ, Япон, БНХАУ-ыг цөмийн дайн, тив хоорондын баллистик пуужин зэргээс “сэргийлж” чадлаа гэдгийг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой уулзахдаа тэмдэглэжээ. Энэ бол хамгийн чухал зүйл гэдгийг Хөх ордны тэргүүн онцолж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Сөүл хотноо айлчилж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзлаа. Умард Солонгосын талаар баримтлах нэгдсэн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх дараа дараагийн шатны арга хэмжээний талаар талууд хэлэлцжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өнөөдөр өглөө Хөх ордонд БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Интэй уулзсаны дараа, Бээжинг зорьжээ. Бээжинд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзаж, Сингапурын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар ярилцана.

Доналд Трамп, Ким Жөн Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт энэ сарын 12-ны өдөр Сингапурын Capella зочид буудалд болсон. Уулзалт хэлэлцээрийн дүнд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Тус баримт бичгийн дагуу Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг хүлээж, хариуд нь Вашингтон аюулгүй байдлын баталгаа өгөхөөр тохиролцсон юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч Өмнөд Солонгостой хамтран зохион байгуулдаг цэргийн сургуулилтаа зогсоохоо мэдэгдсэн. Энэ асуудлаар Цагаан ордон өнөөдөр албан ёсны мэдэгдэл гаргаж магадгүй талаар CNN мэдээлж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө