Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МУГТ Б.Гангаамаа К2 уулын 7400 м-ийн өндөрт хүрчээ

  admin 2018-07-20 819

Өнгөрсөн зургадугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт орших К2 уулын оргилыг эзлэхээр эх орноосоо мордсон билээ. Өнөөдөр тэрбээр К2 уулын гуравдугаар камп (далайн түвшнээс дээш 7400 м)-д хүрээд буй талаараа сансрын утсаар холбогдож мэдээлсэн байна. Б.Гангаамаа “Би одоогоор К2 уулын гуравдугаар камп дээр байна. Одоо эндээс К2-ын Мөрөн буюу 8000 метрийн өндөрт гарахаар бэлтгэж байна. Цаг агаар их муу байна. Цасаар их хэмжээгээр орж, байнга шуурч байна. Цасны зузаан нэг метр хүрсэн. Цасны нуранги үүсэх аюул их байгаа тул бүх уулчдад буух нь зөв байх гэж уулын хөтөч зохион байгуулагч нар анхааруулж байна.

Хэдийгээр байгаль цаг агаарын байдал хүнд байгаа ч бид долдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд багтаж авиралтаа хийхээр төлөвлөж байна. Одоо “Мөрөн” (C4) дээр гарах олс тавих зэрэг бэлтгэл ажил хийгдэж байна. Биеийн байдал сайн байна. Одоогоор гуравдугаар камп дээр 10 гаруй улсын уулчид ирээд байна. Тэд бүгд таатай цаг агаарыг хүлээж тэнгэр хангайдаа залбираад сууж байна” гэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө