Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б.ГАНГААМАА: ЭРСДЭЛ ИХТЭЙ УЧИР ГЭР БҮЛИЙНХЭНДЭЭ К2-Т ГАРАХ ТУХАЙГАА ХЭЛЭЭГҮЙ

  TV5 News 2018-08-06 4907

   Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Гангаамаа 6-р сарын 14-нд К2-ийн оргилд гарсан анхны уулчин болох зорилгоо биелүүлэхээр эх орноосоо мордсон. Тэрээр 6-р сарын 26-нд их оргилын хормойд очжээ. Авиралт хийх хугацаанд цаг агаарын байдал муу, цас ихтэй байсан. Үүний улмаас болж хоёр ч уулчин харамсалтайгаар амь насаа алдсан юм. Тиймээс авиралтаа зогсоож буух талаар шийдвэр хүртэл гарч байсан. Гэсэн хэдий ч авиралтаа цааш үргэлжлүүлж 7-р сарын 21-нд Монголын цагаар 10:30 минутад К2 оргилд гарчээ.

1954 оноос хойш К2-ийн оргилд 337 уулчин гарч байжээ. Мөн энэ хугацаанд 86 уулчин амь насаа алдсан байдаг.  Эрсдэл өндөртэй учир гэр бүлийнхнийхээ санааг түгшээхгүйн тулд тэрээр К2-ийн оргилд гарах тухайгаа хэлээгүй байна. Жилдээ нэг удаа буюу зун цагт К2-т авиралт хийдэг. Энэ удаад 5 экспидиц тамирчин бүрийн мөрөөдөл болсон ноён оргилд авиралт хийжээ.

 

Энэ удаагийн авиралтад Монгол улсын хамтаар Швейцарь, Бельги, Ирланд зэрэг улс орнууд К2-ийн оргилд анх удаа нэрээ мөнхөлсөн юм. Монгол улсын гавьяат тамирчин Гангаамаа дараагийн оргилоо төлөвлөөгүй ч Өмнөд болон Хойд туйлсын их оргилд төрийн алтан соёмбот тугаа мандуулах хүсэл эрмэлзэл байгаагаа илэрхийлсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө