Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

РУМЫНД ТӨР ЗАСГАА ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ ЦУГЛААН ӨРНӨЖЭЭ

  TV5 News 2018-08-11 663

    БЭЛТГЭСЭН: Б. ОЮУН

Румынд энэ улсын хаа сайгүй олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан дэгджээ. Румыны нийслэл Бухарест хотод улс төрийн томоохон нам хүчин болох Социал-демократ намыг “хулгайч дээрэмчдийн нам” гэж нэрлэн, засгийн газраа авилга хээл хахуулийг хөхүүлэн дэмжиж байгаад буруутгасан олны жагсаал болж байна. 
 

Румыны иргэд төр засгаа хариуцлагатай төр байж чадалгүй, улс орноо доройтолд оруулж байгааг эсэргүүцэн гудамж талбайд гарчээ. Авилга, хээл хахууль, бодлогогүй төр засаг, хариуцлагагүй улс төрчдийн эсрэг жагсаалын үеэр хууль сахиулагчид жагсагчдыг хүчээр тараахыг завдсан учраас цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн дэгдсэн байна. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, даралттай ус цацан, утаат бөмбөг ашиглаж, иргэд тэдний эсрэг мод чулуу, шатах шингэн бүхий лонх барин дайрч, ширүүн мөргөлдөөн болжээ.

Румынд дэгдсэн иргэдийн жагсаал цуглаанд энэ улсад амьдарч байгаа гадны дүрвэгсэд ч идэвхтэй оролцож, өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэн, эрхээ хамгаалахыг хүсчээ. Румыны эрх баригч засгийн газар олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчдыг ард иргэдийг турхиран, эмх замбараагүй байдалд зориудаар өдөөн хатгаж байгаад буруутгасан байна. Румыны ерөнхийлөгч Клаус Иоханнис улсынхаа нийслэл Бухарест хотын Виктория талбайд цугласан олныг цагдаагийн хүч ашиглан тараасан явдлыг шүүмжилсэн байна. Тэрээр ардчилсан улс оронд иргэд нь өөрсдийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Клаус Иоханнис улсынхаа дотоод хэргийн яаманд хандан жагсагчдыг хүч хэрэглэн тараасан явдлын төлөө тайлбар хүссэн байна.  
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан