Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

"ЖАКАРТА-ПАЛЕМБАНГ – 2018" АЗИЙН НААДАМД МАНАЙ УЛСЫН 268 ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

  TV5 News 2018-08-20 932

  БЭЛТГЭСЭН: С. ЗОЛБОО

"ЖАКАРТА-ПАЛЕМБАНГ – 2018" азийн наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд манай улсын тамирчид 30 төрөлд авхаалж самбаа, ур чадвараа сорьж байна.

Наадмын эхний өдөр буюу өчигдөр  чөлөөт бөхийн 57кг-ийн жинд Монгол улсын гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт Э.Бэхбаяр алтан медаль, ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртэж, Азийн наадмын тэнгэрт Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлээ.

 

Азийн наадам-2018 оролцох Монголын баг тамирчдаа дэмжицгээе-н зураг.

Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC-н зураг.

Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн тавагт буудлага хийн урт бууны 10 м төрөлд ОУХМ Г.Нандинзаяа хүрэл медалийн болзол хангасан байна.  

Image result for ОУХМ НАНДИНЗАЯА

     Азийн наадамд хамгийн их медалийг Отрядын Гүндэгмаа авч байжээ. Тэрээр 1998 оноос хойш таван наадамд нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна.

    Энэ удаагийн Азийн наадам нийт 40 спортын 69 төрөлд 465 багц медалийн төлөө 45 орны 10 мянга гаруй тамирчид өрсөлдөж байгаагаараа түүхэн дэх хамгийн том наадам болж байгааг зохион байгуулагчид хэлж байна.  Дөрвөн жилийн өмнө БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн наадамд манай улсаас 234 тамирчинтай баг бүрэлдэхүүн оролцож 5 алтан нийт  21 медалийг хүртэж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө