Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

П.Орхоны алтан медалийг хураах мэдэгдэл гаргажээ

  Д.Отгонсүрэн 2018-09-06 3587

Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн наадамд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 килограммын жинд аваргалсан Пүрэвдоржийн Орхоны алтан медалийг хурааж авах мэдэгдлийг Азийн наадмын консулаас  есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсоор мэдэгджээ.

Монгол Улсын тамирчин Пүрэвдоржийн Орхон эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээнд оролцсон түүнээс 2018 оны наймдугаар сарын 20 өдөр авсан шинжилгээнд допингийн хариу эерэг гарсан тул түүнийг XVIII удаагаа зохион байгуулагдаж байгаа Жакарта-Палембанг 2018 оны Азийн наадамд гаргасан амжилтын үр дүнг хүчингүйд тооцсон гэжээ.  Тэрбээр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 62 килограмм жинд өрсөлдөж нэгдүгээр байр эзэлсэн.

Түүний шээснээс WADA-гын хориглосон жагсаалтад багтах Станазолол бодис илэрсэн талаар Азийн наадам зохион байгуулах зөвлөлийн албан ёсны сайт дээр мэдэгджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө