Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг түүх бүтээсээр байна

  Б.Уянга 2018-09-06 1257

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өчигдөр  Зүүн Азийн АШТ-ий эхний шатны 2 дахь тоглолтоо Гуамын эсрэг хийлээ. Өмнөх тоглолтонд гайхалтай эргэн ирэлт хийж Умард Марианы Арлын шигшээ багийг 3:2-ын харьцаатай хожиж анхны оноогоо авсан. Энэ түүхэн үйл явдлаас ердөө 48 цагийн дараа Монголын Үндэсний эмэгтэй шигшээ түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг давлаа. Манай шигшээ багийн хувьд Гуамын шигшээ багийн эсрэг тоглож үндсэн цагт ширүүн өрсөлдөөн үзүүлж эцсийн мөчид О.Сарангарав хожлын гоол орууллаа. Ингэснээр манай шигшээ энэ хэсгийг 6 оноотой тэргүүлж эхэллээ. Багийн хаалгач Э.Цэнджав хаалгандаа гоол алдалгүй эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн түүхэн дэх анхны хаалгаа хуурай манасан тоглолтыг үзүүлж, бүсгүйчүүд маань анхны олон улсын тэмцээндээ амжилт гаргаж чадлаа. Хэдий бүх багт дахин нэг тоглолт үлдсэн ч боломжит өрсөлдөгч Гуамын шигшээ багийг буулган авснаар Монголын шигшээ эхний шатнаас шалгарч байгаа нь энэ юм. Ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг бас нэгэн түүх бүтээлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө