Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЗАВХАН АЙМАГ БУСАД АЙМАГТ БАЙХГҮЙ СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТӨВТЭЙ БОЛЛОО

  Ч.Доржбат 2018-09-21 219

2011 онд Завхан аймгийн 999 морин хуурч хүүхдүүд Улаанбаатар хотод төв талбайд морин хуур толгож, үүнийг хүн бүхэн л шагшан магтаж байлаа.

Харин тухайн үеийн ЗГ-ын удирлагууд Завханы авьяаслаг сурагчдыг сайшааж орон нутагт нь тэдэнд хэрэгтэй бүтээн байгуулалт хийж өгөе гэж хөрөнгийн асуудлыг нь шийдсэн юм байна.

Энэ нь өнөөдөр үүд хаалгаа нээж Усан спортын төв бүхийн спортын цогцолбор төв юм. Тус спортын цогцолбор төвийг Улсын төсвийн 6,7 тэрбум төгрөгөөр 5 жилийн хугацаанд барьжээ. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд төрийн тэргүүн болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Тус Усан спортын төв бүхий спортын цогцолбор нь 2 мянган хүний суудалтай нэг том заал, бөхийн хоёр дэвжээ, оюуны спортын танхим мөн хамгийн сүүлийн үеийн усан спортын танхимтай юм байна. Ийм төвтэй болсноор Завханы хүүхэд багачууд улс бүсдээ спортын өндөр амжилт гаргаж, Тив дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулах олон арван тамирчид энэ ордноос төрөн гарна гэж орон нутгийн удирдлагууд онцолж байна.

 

 

 

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө