Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДАЛАН ДАВХРЫН 400 ГАРУЙ ШАРИЛЫГ ЧӨЛӨӨЛЖ ДЭД СТАНЦ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

  Ч.Доржбат 2018-09-26 5847

Далан давхарт 1.5 га газрын шарилыг чөлөөлж 22 мянган айлыг цахилгаанаар хангах дэд станц байгуулахаар ажиллаж байна.

Шарилыг ухаж гарган, зөөж чандарлах ажлыг  Улаанбаатар буян, Суварга буян гэсэн хоёр компани шарилыг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.Ингэхдээ иргэний болон төрийн бус байгууллагын хяналтад гүйцэтгэж байна. Далан давхарт нийтдээ 40 гаруй мянган бурхан бологчдын бунхан байдаг үүнээс зөвхөн 400 орчмыг нь чөлөөлж 1,5 га газарт дэд станцын бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна. Газрыг нь чөлөөлж байгаа шарилуудын хувьд ихэвчлэн 1950, 60-д оных байна. Тэр дундаа чөлөөлж байгаа шарилуудын дийлэнх Хятад иргэдийнх байна. Хамгийн багадаа шарилыг 1 метрийн гүнээс, гүндээ 3 метрийн гүнээс ухан гаргаж байна гэлээ. 2005 оны 1 сарын 16-ны өдрийн НИТХ-ын шийдвэрээр далан давхрын оршуулгын үйл ажиллагааг зогсоосон хүн оршуулах ажил явагддаггүй байна.  Хүн оршуулдаг газраа иргэд нь амьдардаг. Оршуулгын газар нь хог шороондоо дарагдсан энэ байдал Улаанбаатар хотод сүүлийн 10 гаруй жилд ажиглагдах болсон. Гэтэл дэлхий дахинд хүний оршуулгыг ил биш чандарлах болсон. Тиймээс одоо байгаа оршуулгын газраа цэгцэлж газрыг нь чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил хийх хэрэгтэй гэдэг саналыг иргэд олон нийтийн зүгээс хотын захиргаанд ихээр гаргах болжээ.

 

 

Улаанбаатар буян ХХК, Хишиг буян гэсэн компаниуд гүйцэтгэж байна. Дээрхи 1.5 га газарт 400 гаруй шарил байна.Үүний 80 орчим хувь нь Хятад иргэдийн шарил байна гэлээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө