Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЛОН УЛСЫН УУЛЧДЫН ХОЛБОО МАНАЙ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

  Т.Бадамханд 2018-10-04 1031

  Олон улсын уулчдын холбооны нэгдсэн ассамблейн манай улсад эхэллээ. Энэ спортыг сонирхон уул хадаар алхах иргэдийн тоо нэмэгдэж, мэргэжлийн тамирчдын үзүүлэх амжилт өндөр болсон нь манай улсын уулын спортын хөгжлийн гол үзүүлэлт болжээ. Нэгдсэн ассамблей болсноор дэлхийн уулчдын даган мөрдөж байгаа норм нормовтивыг биелүүлэхээс эхлээд олон улсын дэмжлэг уулчдад ирнэ гэдгийг онцолж байна.

 Уулын спортын хөгжил дэвших, цаашид хэрхэн хамтран ажиллах, манай улсад уулын спорт хөгжихөд шаардлагатай зүйл байгаа юу зэрэг олон асуудлыг мэргэжилтнүүд хэлэлцэж байна. 3 өдрийн туршид хуралдах хурлаас олон шийдвэртэй алхам гарна гэдэг итгэж байгаагаа монголын уулчдын үндэсний холбооноос хэлж байна. Хоёр жилийн өмнөөс гэхэд манай улсын уулчид олон улсын уулын холбооноос гаргасан заавар зөвлөмжүүдийг орчуулан заавчирлгаа болгож ирсэн байна. Гэсэн хэдий ч уулын аюлгүй спортыг хөгжүүлэхэд олон асуудлыг шийдвэрлэж, бий болгох шаардлагатайг энэ спортын салбарынхан ярьж байна.

Олон улсад уулын спортынхонд шаардлагатай бүхий л зүйлст мэргэжлийн баг анхаарч ажилладаг байна. Ууланд авирч байгаа тамирчдын эрүүл мэнд, хамгаалалтын хэрэгсэл, аялалын мэргэшсэн хөтөч гээд бүхий л талаас нь өндөр хэмжээнд хянаж нягталсны үндсэн дээр уулын аялалд гаргадаг байна.

 Уулын спортыг сонирхох залуусын тоо эрчимтэй өсч байгааг холбооны зүгээс хэлж байна. гэсэн ч ууланд аврихдаа аюулгүй ажиллагааг хангадаггүй тухайлбал тухайн өдрийн цаг агаарыг тооцолдоггүй, туршлагатай уулчдын заавар зөвлөгөөг дагахгүй байх, стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэл хэрэглэхгүй байх зэрэг асуудал гаргадаг байна. олон улсын уулчдын байгууллага манай улсад ирснээр дээрх спорт хөгжлийн шинэ түвшинд гарах боломжтой гэж тамирчид харж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө