Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАБИБ НУРМАГОМЕДОВ ХҮЛЦЭЛ ЭРЖ, ТАЙЛБАР ХИЙЖЭЭ

  Б.Оюун 2018-10-08 4074

АНУ-ын Лас Вегас хотноо болсон UFC тэмцээний дараа үзэгчдийн суудал руу дайрч давшлан, ёс бус үйлдэл гаргасан Хабиб Нурмагомедов үзэгчдээс албан ёсоор уучлалт гуйж, хүлцэл эржээ.

Лас Вегасын T-Arena-д болсон тэмцээний дараа өөрийн өрсөлдөгч Конор Макгрегорыг рингэн дээр буулгаж авсан Набиб шүүгч шүглээ үлээсний дараа гэнэт үзэгчдийн суудал руу бууж, тэнд байсан Ирландын хөгжөөн дэмжигчид рүү дайрсан юм.

Тэгвэл Хабиб Нурмагомедов энэ явдлын дараа хэвлэлийн бага хурал хийлгэж, өөрийн үйлдлийн төлөө албан ёсоор хүлцэл эржээ. Хабиб өөрийг нь доромжилсон этгээд рүү нударга зангидан дайрч, улмаар энэ явдал эсрэг талуудыг дэмжигч үзэгчид, багийн гишүүдийн хоорондын зодоон болон хувирсан юм. Тэмцээнийг зохион байгуулагчид цагдаа дуудаж, Хабибын багийн хэд хэдэн хүнийг саатуулахад хүрчээ. Энэ явдлаас шалтгаалан тэмцээнийг зохион байгуулагчид Хабиб Нурмагомедовт ялагчийн бүсийг нь зүүж өгөхөөс татгалзжээ.

Түүнчлэн UFC тэмцээнийг үймүүлсэн Оросын тамирчинд ёсзүйн арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдэж, магадгүй түүнд АНУ-д нэвтрэх виз дахин олгохгүй байж болохыг ч үгүйсгээгүй байна.

Мөн тэмцээнд ялалт байгуулсны төлөө авах ёстой 2 сая $- ын мөнгөн шагналыг нь рингэнээс гадуур болсон хэрэг явдлыг шалгаж дуусах хүртэл олгохгүй байхаар шийджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө