Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН ДЭД АВАРГА Г.ТЭМҮҮЖИН ЭГЭЛ АМЬДАРЛААС ТАМИРЧНЫ ЗАМНАЛАА ЭХЭЛЖЭЭ

  Б.Уянга 2018-10-09 2275

  Г. Тэмүүжин 2017 оны Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2018 оны Азийн өсвөрийн аварга шалгаруулах цомын тэмцээнээс алтан медаль хүртэж залуучуудын олимпийн наадамд өрсөлдөх эрхээ авсан.   Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын багш Баяржаргалын гарын шавь тэрээр ийнхүү Монгол түмнээ баярлуулан Залуучуудын олимпийн наадмын эхний өдөр мөнгөн медаль хүртсэн юм.   Чингэлтэй дүүргийн 10-р хороо Дэнжийн мянгад оршин суудаг түүний гэр бүлийнхэнтэй бид зориж очиж уулзлаа.  Эгэл амьдарлын дундаас алдрын тавцан өөд гарч байгаа Г.Тэмүүжин дөрвөн хүүхэдтэй айлын дээрээсээ хоёрдахь хүү.  

Дөрөвдүгээр ангиасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэж өдрийн хоёр гурван удаа бэлтгэл сургуулилтадаа гардаг шаргуу зан чанартайг аав нь ярьж сууна.  Тэмцээн уралдаанд олон удаа оролцож явсан түүний медалиудыг гэрийн хойморт ярайтал өржээ. Арван долоохон насандаа айл гэрийн төдийгүй улс орны бахархал болсон хүүгээрээ аав нь омогшин сууна. Олимпийн наадамд оролцож нэрээ дуудуулна гэдэг нэр төрийн хэрэг. Харин энэ дэвжээнээс медаль хүртэнэ гэдэг хэн дуртай хүний хийж чадах ажил биш юмаа.

Г. Тэмүүжин эхний тойрогтоо хийлж Колумб ,Украйны бөхчүүдийг цэвэр ялсан. Харин аваргын төлөө Беларусын бөх Артём Коласавтай барилдахдаа ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.   Олимпийн наадмаас алтан медаль өвөртлөх зорилготой явсан түүний хүслийг ээж аав нь хамгийн ихэд дэмжжээ.  Гол нөлөө үзүүлсэн багш дасгалжуулагч Баяржаргал ,Лувсандэмбэрэл нарт нь ч талархаж явдаг халуун сэтгэлээ илэрхийлсэн.   Спортын ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тависан түүний ойр тойронд бөхтэй холбоотой хүн байхгүй. Гэхдээ хүсэл мөрөөдлөө дагаж чадвал амжилт ямар ойрхон байдгийг өөрийн биеэр үлгэрлэж чадлаа.  Эгэл амьдрал дундаас их спортод хөл тависан түүний гэр бүл энгийн намтартай айл.  Аав нь мужаан бол ээж нь Хүчит шонхор захад ажилладаг. Олимпийн дэд аварга гэх эрхэм алдрыг хүртсэн хүүгээрээ бахархаж ирэх өдрийг нь догдлон хүлээж байгаагаа нуусангүй.

 

  Монгол улсын хувьд 2010 онд Монголын баг тамирчдаас Батцэцэг чөлөөт бөхийн төрөлд , гимнастикийн харайлтын төрөлд Эрдэнэболд нар алт жүдо бөхийн холимог төрөлд Дөлгөөн хүрэл медаль хүртэж байлаа. Энэ удаагийн Буэнэс Айрос 2018 залуучуудын зуны олимпийн наадамд  спортын 32 төрлөөр 206 орны 4000 гаруй тамирчин 251 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Монгол улсаас чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо сагсан бөмбөгийн төрөлд 11 тамирчин 9 дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө