Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАБИБ НУРМАГОМЕДОВЫН ЭРХИЙГ ХАГАС ЖИЛЭЭР ХАСЧ, 350 МЯНГАН $-ООР ТОРГОЖЭЭ

  Б.Оюун 2018-10-15 3670

Мэргэжлийн тулааны UFC тэмцээний үнэмлэхүй аваргаар шалгарсан Оросын Хабиб Нурмагомедовын тэмцээн уралдаанд оролцох эрхийг хагас жилийн хугацаагаар хасч, 350 мянган ам. долларын торгууль оногдуулжээ.

Энэ талаар түүний эцэг болоод дасгалжуулагч нь болох Абдулманап Нурмагомедов мэдээлжээ. Энэ сарын 7-нд АНУ-ын Лас Вегас хотноо болсон UFC-ийн хөнгөн жингийн аваргын тэмцээний дараа Хабиб өөрийн өрсөлдөгч Конор Макгрегорын багийнхан руу дайрч давшлан, үзэгчдийн суудал руу халдаж, зодоон цохион хийн ёс бус үйлдэл гаргасан юм. Тэмцээний дараа UFC-ийн тэргүүн Дэйн Уайт Оросын тамирчны гаргасан үйлдлийг шүүмжлэн эрс буруутгаж, түүний гаргасан үйлдлийг шалгаж, цаашлаад Америкийн виз авахад нь асуудал үүсч болзошгүйг анхааруулсан. Америкийн Невада мужийн атлетикийн комисс хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

Мөн тэмцээний дараа Хабиб Нурмагомедовын ялалт байгуулсны төлөө авах ёстой 2 сая $-ын мөнгөн шагналыг нь одоогоор олгохоос түтгэлзээд байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө