Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ОЛНЫ ДУНД ХУУРАМЧ ДҮР ЭСГЭДЭГ ОДУУД -1

  Б.Оюун 2018-10-17 1971

Олны танил эрхмүүдийг гаднаа харагдаж байгаа шигээ биш, үнэн хэрэгтээ тэд амьдрал дээрээ огт өөр санаа бодол, сэтгэлтэй байдаг гэж ярьдаг. Тэгвэл ийнхүү харагдаж байгаа шигээ биш, нэг үгээр хэлбэл олны дунд дүр эсгэдэг оддыг нэгэн нэртэй сайтад ийнхүү бичсэн байна.

ЛЭДИ ГАГА

Өөрийн өвөрмөц стиль имижээрээ нэр алдарт хүрсэн оддын жагсаалтыг Лэди Гага үргэлж тэргүүлж байдаг. Лэди Гагаг олны танил эрхмүүдээс гадна байдлаараа хамгийн худал хуурмаг харагддаг нэгэн гэж дүгнэдэг байна. Хэдийгээр хүчирхэг хоолойтой сайн дуучин ч гэлээ чухам хиймэл дүр төрх, этгээд зан байдлаараа Гагаг олонд танигдсан гэж үздэг байна. Лэди Гага толгойндоо коланы сав углаж, махан хувцас өмссөнөөрөө л олонд танигдсан. Чухам энэ дүр төрх нь түүнийг дэлхий даяар 23 сая цомог зарахад нь тусалсан гэж үздэг байна.   

МАЙЛИ САЙРУС

Хуурамч дүр төрхтэй оддын тоонд Лэди Гагагийн араас залуу дуучин Майли Сайрус орж байна.  Түүнийг өөрийнхөөрөө байдаггүй, үргэлж худлаа дүр эсгэж, олны хараанд өртөхийг чармайдаг буруутгадаг байна. “Ханна Монтана” телевизийн цуврал киноны дүрээр олны танил болсон Майли Сайрус багадаа олны хайрыг татсан өхөөрдөм хөөрхөн охин байсан. Гэвч тэрээр өсвөр насаа үдсэнээс хойш гэнэт хэв маяг, стилиэ огцом өөрчилж, үсээ тайран, олны дунд биеэ хэт задгай авч явах болжээ. Майли Сайрус ийнхүү дүр төрхөө өөрчлөхийн зэрэгцээ камерын өмнө, олны өмнө ичих булчирхайгүй болтлоо нүцгэлжээ. Урьдын өхөөрдөм бяцхан охин ийнхүү хэт задгай болж өөрчлөгдсөнд таагүй хандах хүн олон байдаг гэнэ.

КРИС ЖЕННЕР

Кардашьян-Женнерын гэр бүлийн тэргүүн хатагтай Крис Женнерыг мөн хүмүүс гаднаа худлаа дүр эсгэгч гэж тооцдог байна. Учир нь телевизийн шоун дээр тэрээр халамжтай ээжийн дүрд тоглодог ч үнэн хэрэгтээ бүхнийг зоосны нүдээр харж, төрсөн хүүхдүүдээ зарж байгаа ээж гэж түүнийг хардаг хүн олон байдаг юм. Крис Женнер гаднаа халамжтай, сайхан сэтгэлтэй, өрөвч нинжин сэтгэлтэй болж харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш гэдэгт хүмүүс итгэдэг байна. Тэрээр камерын өмнө ихэд эелдэг байдаг ч камер унтарсан хойно жинхэнэ ааш авираа гаргадаг нэгэн бололтой. Үнэхээр ч Америкийн гол реалити шоуны эзэн Крис Женнер харагддаг шигээ тийм ч сайхан сэтгэлтэй нэгэн биш гэдэг нь наад зах нь төрүүлсэн охидоо мөнгөний төлөө камерын өмнө нүцгэлэхдээ огтхон ч тоодоггүй гэдгээс нь харагддаг байна. Тэрээр үнэхээр үйлдэл хөдөлгөөн бүрээ мөнгө болгон хувиргадаг айхтар нэгэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө