Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

СОЁЛЫН ӨВ ТЭЭГЧИД: “ХОСГҮЙ НАНДИН  ӨВ СОЁЛОО ХАМГААЛЖ, ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХ НЬ ЧУХАЛ”

  Г.Бадамлянхуа 2018-10-17 1306

Өвөг дээдсээр уламжлагдан ирсэн хосгүй нандин өв соёлоо үеийн үед хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь энэ цаг үеийн тулгамдсан асуудал болоод байгаа юм. Даяршлын эрин зуунд  Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөнд үндэсний өв соёлоо алдаж, гадны соёлд автаж байгаа залуус, хойч үедээ санаа зовниж байгаагаа ахмад үеийнхэн, судлаачид, соёлын өв тээгчид ярьж байна. Тэд энэ асуудлаар зөвлөлдөж, соёлын өвөө хадгалах хамгаалах тал дээр  харилцан санал солилцож байна. Жилээс жилд соёлын өв тээгчид цөөрч, багачууд залуус өв уламжлалаа алдаж байгаа энэ цаг үед соёлын өв тээгчдийг алдаршуулж, төр засгаас тэдэнд дэмжлэг үзүүлж хосгүй нандин өв соёлоо хамгаалж үлдэх нь чухал ажил гэдгийг зөвлөгөөний онцолж байлаа.

 Монгол  соёлын өвийн дархлаа алдагдаж байгаа энэ үед хүүхэд багачууддаа бага, нялхаас нь ёс уламжлал, өв соёлоо түгээх шаардлагтай болсныг зөвлөгөөнд оролцогчид ярьж байна. Төрөөс цогц бодлого хэрэгжүүлж шаардлагтай байгааг ч хөндөж байсан юм.

"Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн 2 өдөр үргэлжлэх юм. Зөвлөгөөнд оролцогчдын хэллсэн санал, дэвшүүлсэн санаа бүхэн соёлын өвийг хадгалж хамгаалах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг зохион байгуулагчд ярьж байлаа. Өвөг дээдсээс үлдээсэн түүх соёлоо хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал асуудал хэмээцгээж байсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө