Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-08 572

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй  улс аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглосон. Хүчит бөхийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Тэрээр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бид тэмдэглэхдээ түүний баримталж ирсэн зарчим, сургаалийг ямагт санаж, амьдрал ахуйдаа мөрдлөг болгох ёстойг сануулсан.

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт цогцолборт болсон. Уг нь заал танхимын барилдаанууд бөхийн өргөөнд тогтмол зохион байгуулагддаг ч зарим нэг асуудлаас үүдэж Алдар спорт хороо, Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж байна. Үүнээс болж бөхчүүд 2 хуваагдахад хүрч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдаж, энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг сануулсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө