Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

VICTORIA’S SECRET-ЫН FANTASY BRA-Г ЭЛЬЗА ХОСК ТАНИЛЦУУЛЖЭЭ

  Б.Оюун 2018-11-09 485

VICTORIA’S SECRET загварын үзүүлбэрийн сэтгэл догдлуулсан гол үзүүлбэр нь Fantasy Bra байдаг. 

Энэ жилийн шоу үзүүлбэрийн үеэр Fantasy Bra-г танилцуулах эрхэм үүрэг Шведын загвар өмсөгч, VICTORIA’S SECRET-ын сахиусан тэнгэрүүдийн нэг Эльза Хоск-д оногджээ.

Эльза Хоск 1 сая ам. долларын үнэ бүхий, алмааз эрдэнийн чулуу шигтгэсэн Fantasy Bra-г тайзнаа алхлан танилцуулжээ. Энэ жилийн шоунд зориулж бүтээсэн Fantasy Bra нь мөнгөлөг өнгөтэй, нийтдээ 2100 ширхэг эрдэнийн чулуу шигтгэн урлажээ. Fantasy Bra-г бүтээхэд уран гартнууд нийтдээ 930 цаг зарцуулсан байна. Ердөө цор ганц хувь бүтээсэн Fantasy Bra-гийн зах зээлд зориулсан хувилбарыг нь энэ сарын 29-нд худалдах гэнэ. Swarowski шигтгээ суулган, Fantasy Bra-г дууриалган хийсэн мөн л цорын ганц хувилбарыг нь 199$-оор зарах гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө