Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

МОНГОЛЫН БАЙТ ХАРВААНЫ ТАМИРЧДЫГ ИРЭХ ОНД ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ХОЁР ТЭМЦЭЭН ХҮЛЭЭЖ БАЙНА

  С.Золбоо 2018-11-10 634

Манай улсад байт харвааны спорт үүсч, хөгжөөд 60 -аад жил болж байна. Энэ хугацаанд тамирчид бэлтгэл хийх зориулалтын талбайгүй байжээ. Харин өнгөрсөн зун тамирчид дасгалжуулагчид болон иргэдийн тусламж дэмжлэгээр 360 буюу зуны улирал бэлтгэл хийх талбайтай болсон. Цаашид дөрвөн улирлын турш бэлтгэл хийх боломжтой спорт ордонтой болох асуудалд холбооны зүгээс онцгой анхаарч байгааг холбооны ерөнхийлөгч онцолж байна.

Мөн ирэх онд Япон улсад Япон Монголын баг тамирчид хамтарсан бэлтгэлийн талаар мэдээлэл өглөө.  Ирэх онд байт харвааны тамирчид олимпийн эрх олгох хоёр тэмцээнд оролцоно. Тэмцээнд оролцож, амжилт гаргахад дөрвөн улирлын турш хичээллэх спорт ордон чухал байгааг тамирчид хэлж байна.

 

 Монголын байт харвааны холбооны 7 дугаар их хурлаар Токио-2020 олимпийн наадмын эрх олгох тэмцээнүүдэд баг тамирчдын бэлтгэлийг хэрхэн хангах, сэтгэл зүй, хоол зүй, булчингийн үйл ажиллагааг хөгжүүлэх асуудлаар сургалт зохион байгуулжээ. Хуралд 200 гаруй тамирчид дасгалжуулагчид оролцлоо.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө