Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХАВДАР СУДЛААЧ ЭМЧ НАР ЧУУЛЛАА

  Ш.Бат-Эрдэнэ 2018-11-14 600

Манай улс нь 1971 оноос эхэлж хими эмчилгээг хийж эхэлсэн. Мэс засал хийхгүй, тухайн өвчтөнд зовиур багатайгаар хавдрыг эмчлэх боломжтой зэрэг хими эмчилгээ нь олон талын ач холбогдолтой. Гэхдээ бид дэлхийн хөгжлийг дагаж, орчин үед ашиглаж байгаа эм тариаг тэр бүр авах боломж байхгүй байна. Гол асуудал нь  төсөв бага, хими эмчилгээний зардал өндөр байгаатай холбоотой.

 Хавдар судлалын үндэсний төвийн 2018 оны төсөв 6 тэрбум төгрөг. Үүний 1.5 тэрбум төгрөг нь химийн эмэнд зарцуулагддаг. Гэтэл ирж байгаа өвчтнүүдэд хүрэлцхүйц, олон улсад хэрэглэж байгаа химийн эмийг авахад ойролцоогоор 8 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэхдээ энэ бол 5 жилийн өмнө гаргаж байсан тооцоо судалгаа.

Дэлхий дахинд Бай, Дархлааны эмчилгээ хэдийнэ нэвтэрсэн. Мэдээж эмчилгээний үр дүн сайтай. Тухайлбал Бай эмчилгээ нь зөвхөн хавдрын эсэд л нөлөөлдөг. Бусад эсэд нөлөөлөхгүй. Гэхдээ Өндөр үнэтэй. Ганц жишээ дурдхад Хөхний хорт хавдрын бай эм болох хэвтраз нэг удаагийн тариа 2 сая төгрөгөөс эхэлдэг. Мэдээж нэг удаа тариа тариад өвчин эдгэрэхгүй. Бүтэн жил энэ тариаг хийх шаардлагатайг гэхээр тухайн өвчтнөөс их хэмжээний зардал мөнгө гарна.

Хими эмчилгээг олон улсын түвшинд хүргэхэд тулгамдаж байгаа гол асуудал төсөв, санхүүтэй холбоотой байна. Энэ мэтчилэн тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлох үүднээс Хавдрын хими эмчилгээний эмч, сувилагч нар үндэсний чуулганаа өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Эм Импэкс Концерн болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь өвчлөлийг бууруулахад эмч мэргэжилтнүүд болон эмнэлгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгөөр хавдрын өвчний эсрэг тэмцэхэд чухал үйл ажиллагаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө