Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЛУКА МОДРИЧ “АЛТАН БӨМБӨГ”-ИЙН ЭЗНЭЭР ШАЛГАРЧЭЭ

  Б.Оюун 2018-12-04 320

2018 оны “Алтан бөмбөг” шагналын эзнээр Мадридын “Реал” багийн хагас хамгаалагч Лука Модрич шалгарчээ.

Тэрээр хөлбөмбөгийн шилдэг тамирчны шагнал хүртсэнээр 2007 оноос хойш энэхүү нэр хүндтэй шагналыг ээлж дараалан хүртэж байсан Криштиану Роналду болон Лионель Месси нарыг алдартны тавцангаас нь буулгаж чаджээ.

2007 оноос хойш “Алтан бөмбөг” шагналыг Роналду болон Месси нар тус бүр 5 удаа хүртсэн юм.

Хорватын тамирчин Лука Модрич “Алтан бөмбөг” шагнал гардан авахдаа “Реал” багийн нөхөд болон удирдлагууддаа, багийнхаа дасгалжуулагчид талархал илэрхийлжээ.
33 настай хөлбөмбөгчин өнгөрсөн онд “Реал” багийг Аваргуудын Лигт ялалт байгуулахад нь үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна ОХУ-д болсон Хөлбөмбөгийн ДАШТ-нд Хорватын шигшээ багийг мөн амжилттай оролцоход нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө