Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ УЛААНБААТАР ХОТОД ГАЛТ ТЭРЭГ ХОЁР Ч  УДАА “ЯАРАЛТАЙ ЗОГСОЛТ” ХИЙЖЭЭ

  Ч.Доржбат 2018-12-07 3859

Төмөр замын гарман дээр тохиолдож  байгаа ослын тохиолдлууд  бүгд жолоочийн буруутай үйлдлээс болон гарч байна. Уг нь галт тэрэг гарцаар өнгөрөх хугацаа 2 хон минут байдаг. Гэтэл жолооч нар хоёрхон минут хүлээж чадахгүй  тэвчээргүй зангаасаа  болж эд хөрөнгө, бие эрүүл мэндээрээ хохирч байна.

Жолооч нараас гадна явган зорчигч нар, тэр дундаа залуучууд чихэвчний хөгжим сонсож гал тэрэг ирж яваа үед гарцаар хөндлөн гарах тохиолдлууд ч байдаг. Үүнийг төмөр замын гарцын зохицуулагч нар хэлж анхааруулдаг ч үг авдаггүй тохиолдлууд ч байдаг байна.

Зөвхөн өнөөдөр л гэхэд хоёр ч удаа галт тэрэг “яаралтай тормоз” гишгэсэн тухай дээр өгүүлсэн.  Энэ нь мөн л тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдлээс болсон байна.Галт тэрэг яаралтай тормоз гишгээд хөдлөхөд 30 литер түлш зарцуулдаг гээд эдийн засгийн талаасаа хохиролтой байдаг байна. Галт тэрэгний жин их учраас яаралтай зогсох боломж муу асар их тоормосны хүч гаргаад 6000 тонн жинтэй бүрэлдэхүүнийг зогсооход 800-1200м  явж байж бүрэн зогсдог байна. Гэтэл 50-100 м зайтай тээврийн хэрэгсэл галт тэрэгний урдуур ороход дайрагдах магадлал маш өндөр.  УБТЗ-ын гол замын дагуу нийт 78 гарам ажиллаж байна. Үүнээс: зохицуулалттай 20, автомат дохиололтой 31, замын тэмдгээр зохицуулагддаг 27 гарам байна.  УБ хотын хамгийн их ачаалалтай гарам бол  гол замын 396-р км Толгойтын 5 шарын гарам,  407-р км-ын буюу Дүнжингарав худалдааны төвийн уулзварын гарам, Амгалан дулааны станцын салбар замын Энхтайваны өргөн чөлөөний авто замтай огтлолцдог  Том холбохын гарам  байна. Эдгээр гармаар хоногтоо дунджаар  50-80 мянган машин өнгөрч байна гэсэн судалгаа байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө