Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Михаэль Шумахер 50 нас хүрлээ

  Б.Оюун 2019-01-05 511

Германы нэртэй тамирчин, F1авто уралдааны 7 удаагийн ялагч, дэлхийн 4 удаагийн аварга  Михаэль Шумахер энэ сарын 3-нд 50 нас хүрчээ. Тэрээр 2013 онд ууланд гулгаж явахдаа осолд орж, тархиндаа цус харван  удаан хугацааны туршид ухаангүй байсан юм.

Шумахерын 50 насны ойг тохиолдуулан түүний эхнэр Коринна тамирчны шүтэн бишрэгчдэд нь ханджээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд тэдний гэр бүлд тохиолдсон хүнд хэцүү явдлыг даван туулахад хамт байж, сэтгэлийн дэм өгч байсанд талархан, нөхөр нь сайн эмч мэргэжилтнүүдийн хараа хяналтанд байж, биеийн байдал нь дээрдэж байгаа талаар ярьжээ.

2014 онд Шумахерт эмч нар маш хүнд хоёр мэс засал хийж, түүнийг комоос гаргасан ч тамирчны биеийн байдал маш удаашралтайгээр тэнхэрч байгаа юм. Гэсэн ч хоёр долоо хоногийн өмнөөс Шумахерын биеийн байдал харьцангуй дээрдэж, тэрээр орноос босох тэнхэлтэй болж, түүнийг хиймэл амьсгалын аппаратаас салгажээ. Михаэль болон Коринна нар 1995 онд гэр бүл болж, тэдний хүү Мик 19-тэй, охин Жина-Мария нь 21 настай болсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө