Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Төрийн ордонд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

  М.Ариунжаргал 2019-01-05 1159

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурван үе шаттай явуулдаг. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 10-11-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулсан байна.  

Харин Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 12 дугаар сарын 8-9-нд тус тус зохион байгуулсан бол шигшээ тоглолтууд өнөөдөр эхэллээ. 

Монгол Улсын  шинэ Үндсэн хуулийг баталсан өдөрт зориулан, УИХ-ын даргын ивээл дор жил бүр шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг  юм.  Тэмцээний шигшээ тоглолтын нээлт болж гурван үе шаттайгаар тэмцээнийг явуулан шилдгүүдээ тодруулах юм.

Шатар сонирхогчдын УАШТ-ийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар, Монголын шатрын холбоо, шатар сонирхогчид хамтран ажилласан байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө