Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Б.Батхишиг:  Отгонтэнгэр ууланд бидэн рүү буудсан этгээд атга дүүрэн сумтай, бүгдийг нь зүйл дуусгана гэж байсан

  Ч.Доржбат 2019-01-22 4214

Өнгөрсөн намар Отгонтэнгэр ууланд буун дуу гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Учир явдлыг тодруулбал Очирваань хайрханы бэлд байх Бадар хундага нуураас иргэдийн өргөсөн өргөл барьцыг гурван этгээд хулгайлж яваад, Хайрхан ууланд мөргөхөөр явсан нутгийн иргэдтэй таарсан байдаг.

Улмаар энэ үйлдлийг нь нутгийн иргэд таслан зогсоох оролдлого хийсэн ч нэг этгээд гал нээж,зугтсаан байдаг. Үүний улмаас хоёр хүн гэмтсэн. Нэг иргэн хүндэвтэр, нөгөө нь хөнгөн гэмтэл авсан байдаг. Харин энэ үед байдал нилээн хүнд байсан тухай иргэн Б.Батхишиг ярьж байна.

Тэрээр найзуудынхаа хамт Отгонтэнгэр ууланд мөргөх гэж яваад ийм зүйлтэй нүүр тулсан байна.

Отгонтэнгэр уулын  бадар хундага нуураас мөнгөн аяга хулгайлсан этгээдүүд хоёрыг нь үйлдэл дээр буюу нуурын захад саатуулсан юм байна. Харин нэг нь зугтааж, гал нээсэн юм байна. Бүүр тордуулбал иргэн О-г хүзүүн тус тус газар луу нь буудаж, найзынх нь гарыг өөрөөр хүлүүлээд, бага насны хүүхдүүдийнх хажууд аавын чинь буудна гэж сүрдүүлсэн тухай ч ярьж байна.

Энэ хэргийг Завхан аймгийн цагдаагийн газар шалгаж дуусаад, прокурорын хяналтан дор шүүхэд шилжүүлсэн байгаа гэлээ. Уг хэрэгт сэжигтнээр 3 хүнийг татсан ч одоогоор бүгдийг нь батлан даалтанд гаргасан байгаа гэнэ. Отгонтэнгэр хайрханыг Монголчуудын буян заяа, үр хойчийг даадаг гэж эрт дээр үеэсээ шүтэж ирсэн. Гэтэл тэр ариун дагшин шүтлэгтэй газар ийм бусармаг үйл гаргасан этгээдүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага оногдуулж, дахин ийм зүйл гарахгүй байх тал дээр анхаарах ёстой тэрээр хэдж байна.

Тэрээр цааш нь хэлэхдээ том уулын буян заяа түшиж бидний амьд үлдээсэн байх. Түүнээс гэмт этгээдүүд биднийг бүгдийг зүйл дуусгаж мэдэхээр байсан. Учир нь тэдэнд хангалтай буу, сум байсан гэж ярьж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө