Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

А.Гантулга: Н:Төгсцогтыг олон улсын боксын холбооны алтан бүсийн эзэн болно гэдэгт 100 хувь итгэлтэй байсан

  Ш.Бат-Эрдэнэ 2019-01-29 1080

Алдар спорт хорооноос тив дэлхийд Монгол улсын нэрийг цуурайтуулсан олон алдартан төрөн гарсан билээ. Тэдний нэг бол МУГТ Н.Төгсцогт юм. Анх 2005 онд түүний эмээ спортын амьдралтай хүүгээ холбохоор шийдэж, А.Гантулга дасгалжуулагчтай уулзуулж байжээ. Хүний үг сайн сонсдог, сэргэлэн цовоо, гүйлгээ ухаантай хүү анх ирж байсан. Хэрэв тамирчин болоогүй байсан бол өдийд “Доктор” болчихсон байх байсан гэж А.Гантулга дасгалжуулагч шавийгаа тодорхойлсон юм.

17 насандаа ДАШТ-ээс Мөнгөн медаль, 2012 оны Лондонгийн олимпийн наадмаас мөн Мөнгөн медаль хүртэж байсан. Харин 2014 онд Инчонд болсон Азийн наадамд оролцосны дараагаар тэрээр мэргэжлийн боксын рингэнд гарахаар шийдсэн юм.

Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт IBO буюу олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө Домиканы тамирчин Клаудио Маррэйротой 12 үеийн турш тулалдсан. Энэ тулаанд ялснаар тэрээр WBС-ийн аваргын бүсийн төлөө тулалдах эрхээ олж аваад байна.  

Б. Буяндалай-н зураг.

Image result for А.Гантулга: Н:Төгсцогт

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө