Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

“Улаанбаатарын өвлийн наадам 2019” эхэллээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-02-16 1034

Өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн аялал жуулчлалын газар Улаанбаатарын өвлийн наадмыг жил бүр зохион байгуулдаг. Мөн үндэсний тоглоом наадгай,  зан заншил, соёлыг сурталчилах нь наадмын гол зорилго юм.

Гадны жуулчдыг татахаас гадна нийслэлийн иргэдийг өвлийн спортоор хичээллэх сонирхолыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгох үүднээс өвлийн наадмыг мөн зохион байгуулдаг. Өвлийн спортоор хичээллэснээр зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн булчинг хөгжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Тэмцээнүүдэд дотоодын 800, гадаадын 40 тамирчид оролцож байна. Үүнээс ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 харваачид цэц мэргэнээ сорьж байна. Өвлийн наадам өнөөдөр болон маргааш 2 өдрийн турш зохион байгуулагдах юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө