Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Зөвхөн тэмдэг тавьсан газар “Зам тавьж өгөөд баруун эргэж болно”

  М.Уянга 2019-02-19 405

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо замын хажуугийн тэмдэг тэмдэглэгээг хэр сайн анзаарч хардаг вэ? Зарим нь харсан ч хараагүй мэт тэмдэг зөрчих тохиолдол их. Зогсохыг хориглосон газар зогсоод автомашинаа үлдээчхээд яваад өгнө. Үүнээс болж автомашины ачуулж журамлуулан торгуульд өртөнө. Бас нэг тэмдэглэгээ хардаггүй тохиолдол бол томоохон уулзваруудад зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн цэнхэр дээр цагаанаар бичсэн тэмдэглэгээ.

Энэ нь гэрэл дохио хамаарахгүйгээр улаан гэрэл ассан ч төв замаар явж байгаа автомашинуудад зам тавьж өгөөд өөрөө явж болдог. Гэвч тэр тэмдгийг хардаггүй эсвэл шинэ жолооч нар ихэвчлэн энэ алдааг гаргаж ногоон гэрэл асахыг хүлээн бусдадаа төвөг уддаг.

Түгжрэл ихтэй манай хотын автозамын хувьд жолооч нар аль болох хурдан явж бөглөрөл, зохиомол түгжрээ үүсгэхгүй байх ёстой. Тиймээс замын тэмдэг тэмдэглэгээгээ сайн харж замын хөдөлгөөндөө соёлтой оролцох хэрэгтэй байна. Тусгай уулзваруудад зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн дүрмийг баримталж ард байгаа автомашинууддаа битгий саад болоорой.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө